Нээлттэй ажлын байранд урьж байна.

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  • Шивээсгүй байх;
  • Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэн дунд боловсролтой иргэн  байж болно.

Бүрдүүлэх материал:

  1.  Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  2.  Хувь хүний намтар /өөрийн эцэг эх, гэр бүлийн хүний эцэг эхийн намтар байна. Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх/;
  3.  Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа;
  4.  Иргэний үнэмлэхний хуулбар; 
  5.  Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт; 
  6.  Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  7.  Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;
  8.  Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягт “А” хэсгийг үнэн зөв, бүрэн бичсэн байх/;
  9.  Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр; 
  10.  Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;
  11. Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх ;
  12.  Өр төлбөртэй эсэх лавлагаа.

      Жич:Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна.

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.

утас 86090984

Add comment

reload, if the code cannot be seen