Зан үйлд нөлөөлөх сургалтын танхимын үйл ажиллагаатай танилцсан талаар

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр НҮБ-ийн Хүн амын сангийн Монгол дахь газрын жендер судлаач, хуульч М.Мөнхсаруул, орчуулагч н.Байгальмаа нар НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн санхүүжилтээр хийгдсэн сургалтын төв, баривчлагдсан этгээдийн “Баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөр”, “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгамдсан асуудал” судалгааны ажил, “Баривчлах шийтгэлийн эрх зүйн зохицуулалт” гарын авлага болон зурагт самбарын талаарх танилцуулгыг Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын холбогдох албан тушаалтнуудтай онлайнаар холбогдон хүргэсэн бөгөөд төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг дурьдаж, олон нийтийн эрх зүйн боловсролд зориулан боловсруулсан “Баривчлах шийтгэлийн эрх зүйн зохицуулалт” гарын авлагыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон түүний хохирогч нарт энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан гарын авлага болсон байна гэж НҮБ-ын эрх бүхий суурин төлөөлөгч дүгнэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button