Оны шилдгүүд

          Боржигон овогт Гансүхийн Ганцэцэг нь 1978 онд төрсөн, сувилагч мэргэжилтэй.

          Ахлах ахлагч Г.Ганцэцэг нь 1986-1996 онд ерөнхий боловсролын сургууль, 1996-2002 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийг ‘’Сувилагч’’ мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн.

          Боржигон овогт Дашдэндэвийн Баяржаргал нь 1991 оны 10 дугаар сарын 27нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. 2001-2009 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн.

– 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн б/655 дугаар тушаалаар Баривчлах 431 дүгээр ангид хянагч;

– 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн б/849 дүгээр тушаалаар Баривчлах төвд хамгаалалтын ажилтнаар томилогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 7 жил идэвх зүтгэл, үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллаж байна.

          Боржигон овогт Нүрзэд Батдэлгэр нь 1977 онд төрсөн.

          Ахлах ахлагч Н.Батдэлгэр нь 1985-1995 онд Ерөнхий боловсролын сургууль, 1995-1999 онд УБИС-ийн харьяа Биеийн тамирын дээд сургуулийг арга зүйч багш, 2011-2014 онд “Билэг” дээд сургуулийг эрх зүйч, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал судлалын тэнхмийн “ Анх удаа хорих ял шийтгэгдсэн хоригдолыг нийгэмшүүлэх ажлын өнөөгийн байдал” сэдвээр эрх зүйн магистрийн зэргийг тус тус хамгаалсан.

          Тугчин овогт Намсрай овогтой  Наран нь 1973 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Улс төрийн менежмент мэргэжилтэй.

          Ахмад Н.Наран нь 1989-1991 онд ерөнхий боловсролын сургууль, 2002-2005 онд Улс төрийн их сургуулийг Улс төрийн менежмент мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн.

          Раднаа овогтой Түвдэндорж нь 1977 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 1985-1993 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийн 8-р анги, 1993-1995 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10 дугаар анги, 1995-1996 онд Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба, 2004-2009 онд Хууль сахиулах их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн эчнээ ангийг ‘’Эрх зүйч’’ мэргэжлээр баклаврын зэрэг, 2017-2019 онд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг “Гэмт явдал судлал, эрх зүй” магистрын зэрэг тус тус хамгаалсан.