Байгууллагын товч түүх

          УИХ-аас 2014 онд баталсан  Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвийн зарим орон тоо, төсөв, эргэлтийн бус хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд шилжүүлэн Баривчлах төвийг 28 алба хаагчийн орон тоотойгоор байгуулсан.

          Тус төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Баривчлах байрны дотоод журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг.

          Баривчлах төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд шилжин байршсан бөгөөд Шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлийг биечлэн эдлүүлэх, гадаадын иргэн саатуулагдсан этгээд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт албадан эмчлүүлэгчдийн харуул хамгаалалтыг хариуцан 3 обьектод холбогдох хууль, журмын дагуу харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцлийг сайжруулах, баривчлах шийтгэл эдэлж байгаа хүний /баривчлагдсан этгээдийн/ жам ёсны эрхийг хангахад онцгой анхаарч төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд зохион байгуулдан.

Тус төвийн үе үеийн удирдлагууд:

  1. Хурандаа Б.Доржбат 2014-2018 он
  2. Дэд хурандаа Д.Чинзориг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн төвийн даргаар ажиллаж байна.

          Тус төв нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлан Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудад заасан зөрчил гарган 7-30 хоногийн хугацаагаар оногдуулсан баривчлах шийтгэлийг эдлүүлдэг ба  гадаад улсын харьяат  иргэнийг эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрээр саатуулан тус тус баривчлах шийтгэлийг биечлэн эдлүүлэх тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын килиникт албадан эмчлүүлж байгаа албадан эмчлүүлэгч нарын харуул хамгаалалтыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажилалааг зохион байгуулан баривчлагдсан этгээд, саатуулагдсан гадаад улсын иргэн, албадан эмчлүүлэгсдийн дундаас үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Back to top button